Болзоо (Bolzoo)

X VIT - Болзоо (Bolzoo)

Дууны үгнүүд:

1БАДАГ. Тэнгэрт нар мишээнэ цэлмэг сайхан өдөр байна
Цэцэгт гудамжаар чамтай зугаалмаар
Цэнхэр даашинзаа цэцэглэн гэрээсээ гарлаа
Чамруугаа би яаран байна
Да: Түүнийхээ дэргэд хамт байх 
Хором бүр минь үнэтэй байна 
Хайлах зүрх минь уяран байна
Чамдаа очих замд минь 
Зүрх сэтгэл догдлон байна 
Зөвхөн чи минь хүлээнэ
2БАДАГ. Зүсэр бороотой зөөлөн үдэш байна 
Зөвхөн чинийхээ шүхрэнд хорогдмоор
Өөдөөс минь даллан цонхны цаанаас ширтэх чи
Чамруугаа би яаран байна
Да: Түүнийхээ дэргэд хамт байх 
Хором бүр минь үнэтэй байна 
Хайлах зүрх минь уяран байна
Чамдаа очих замд минь 
Зүрх сэтгэл догдлон байна 
Зөвхөн чи минь хүлээнэ
БРИДЖ: Болзох цагаа бид товлоод
Тогтсон газраа бид очоод
Бодлынхоо дээд хязгаарт нь дүүлэн дүүлэн ниснэ 
Хорвоо дэлхийг бид уярааж 
Хос зүрхээрээ дуулцгаана.
3БАДАГ. Сэвшээ салихтай сэрүүхэн үдэш байна
Хонгор чинийхээ хүрмэнд дулаацмаар
Хүсэн хүлээсээр чамтайгаа би уулзахсан
Чамруугаа би яаран байна

Исполнитель: 
Год: 
Жанр: