Эх орон

Хурд хамтлаг - Эх орон

Дууны үгнүүд:

Цаст хайрхан хөвч хангай элсэн манхан
Цагийн уртад хувираагүй эгэл төрхтэй
Уул ус, ургамал амьтан буурал дээдэс минь
Уртын дуу, хүлгийн тоостой эх орон минь

Олон зууны өвгөн салхинд өвс нь найгаад
Он цагийн уртад арилаагүй шаргал түүхтэй
Ахин төрөөд зуу зуун жил амьдармаараа
Хосгүй баян, ижилгүй тансаг эх орон минь

  Үүнээс цэлмэг хөх тэнгэр гэж үгүй
  Эх орноос минь сайхан нутаг хаа ч үгүй
  Үүнээс илүү хайрлах шүтээн үгүй
  Эх орноос минь сайхан нутаг хаа ч үгүй

Эцэг өвгөдийн минь тоглож өссөн цэцэгт хөндий
Амар тайван энх мэндийн аялгуутай
Азтай төрсөн хүмүүн бидний бахархал
Ард олноороо тэнүүн жаргалтай эх орон минь

  Үүнээс цэлмэг хөх тэнгэр гэж үгүй
  Эх орноос минь сайхан нутаг хаа ч үгүй
  Үүнээс илүү хайрлах шүтээн үгүй
  Эх орноос минь сайхан нутаг хаа ч үгүй
  Үүнээс цэлмэг хөх тэнгэр гэж үгүй
  Эх орноос минь сайхан нутаг хаа ч үгүй
  Үүнээс илүү хайрлах шүтээн үгүй
  Эх орноос минь сайхан нутаг хаа ч үгүй
  Үүнээс цэлмэг хөх тэнгэр гэж үгүй
  Эх орноос минь сайхан нутаг хаа ч үгүй
  Үүнээс цэлмэг хөх тэнгэр гэж үгүй
  Эх орноос минь сайхан нутаг хаа ч үгүй
  Үүнээс илүү хайрлах шүтээн үгүй
  Эх орноос минь сайхан нутаг хаа ч үгүй

Исполнитель: 
Год: 
Жанр: 
Информация о песне: 
ая: Д. Отгонбаяр, Д. Ганбаяр, уг: Х. Чилаажав
Тема песни: 
Теги: