Хоосон

Ука (Uka) - Хоосон

Дууны үгнүүд:

Цэнхэр саран
Цэнхэрхэн туяа
Тэр гэрэл миний хажууд туслаа
Шаргал наран
Шаргалхан тусахад
Тэр намайг төөнөх гэрэл
Бас чи бид хоёрын тойрог байлаа

  Зүүд биш байж дурлал байж
  Зүв зүгээр энгийн байж
  Хайр минь байж нууц биш байж
  Халуун дуслах нулимс байж
  Хоёр биш гурав биш
  Цорын ганц чи минь л байж
  Тайтгаруулмаар, тайвширмаар байлаа

Ягаан дэнлүү
Ягаахан сарнай
Тэр л дэлбээнд би шивнэж байлаа
Цагаан шөнө
Цагаахан чи минь
Амьсгаа нь халиад уйлж байх шиг
Бас аниргүй тэр шөнө сэрж байх шиг байлаа

  Зүүд биш байж дурлал байж
  Зүв зүгээр энгийн байж
  Хайр минь байж нууц биш байж
  Халуун дуслах нулимс байж
  Хоёр биш гурав биш
  Цорын ганц чи минь л байж
  Тайтгаруулмаар, тайвширмаар байлаа

  Зүүд биш байж дурлал байж
  Зүв зүгээр энгийн байж
  Хайр минь байж нууц биш байж
  Халуун дуслах нулимс байж
  Хоёр биш гурав биш
  Цорын ганц чи минь л байж
  Тайтгаруулмаар, тайвширмаар байлаа

Цэнхэр саран
Цэнхэрхэн туяа

Исполнитель: 
Год: 
Жанр: