Хаврын найраг (Havriin nairag)

С. Жавхлан (S Javhlan), Т. Баясгалан (T. Baysgalan) - Хаврын найраг (Havriin nairag)

Дууны үгнүүд:

Аргалын удамт хонин сүрэг маань 
Алагланхан сувдранхан өсөж байна
Халзан цагаанхан хурганууд нь хө 
Хашаа дүүрэн тоглонхон байна
Дх: 
Ай хө зэ хө ай түмэн сүрэг ээ
Үй түмээр өсгөсөн 
Малчин түмний минь алдрай
Малчин түмний минь алдрай
Янгирын удамт ямаан сүрэг маань
Ихэрлэнхэн ижилдэнхэн өсөж байна
Яргуй цэнхэр ишигнүүд нь хө 
Ямаан хадандаа дүүлэнхэн байна
Дх:
Шүлэг:
Нарны даллагатай газар дээр хэдэн малаа гэж 
Намрын дунд сарын арван тавны тэнгэр ажигласан 
Цаг цагийн үерт төрхөө алдаж эвдрэлгүй 
Цадиг түүх улбаалж өвгөдийнхөө нутагт эзэн суусан 
Шигшиг дарсан тоонондоо утаа зуусан хадагтай 
Ширмэл тойруулга дээрээ азын дөрвөн бэрхтэй 
Давхиад буухад цоожгүй айл малчин таных 
Даянд ганцхан цуургагүй сэтгэл малчин таных
Тахийн удамт адуун сүрэг маань 
Тал дүүрэн тарханхан бэлчиж байна 
Босоо төрсөн унаганууд нь хө 
Борви тэнийн хурдланхан байна аа
Дх:
Хавтгайн удамт тэмээн сүрэг маань 
Хангал говьдоо хүрэнтэнхэн бэлчиж байна 
Борхон хөөрхөөн ботгонууд нь хө 
Бүрдэн дундаа буйланхан байна аа
Дх:
Туурын удамт үхэр сүрэг маань 
Тухайхан налайгаад бэлчиж байна 
Ижил хөөрхөн тугалнууд нь хө 
Ижийтэйгээ нааданхан байна аа
Дх:

Год: 
Жанр: 
Тема песни: