Миний найз

Ноён Бондгор - Миний найз

Дууны үгнүүд:

Дурсаад сэтгэл дэнсэлдэг
Дуулаад  ирдэг дээ найз минь
Дуниартсан их говийг
Туулаад ирдэг дээ найз минь

Хундагаа өргөе хоёулаа
Хамтдаа сурсан дуугаа аялъя даа
Сэтгэлээ дэлгэе хоёулаа
Хамтдаа өнгөрүүлсэн мөч өө дурсая даа

Гуниг зүрх сэмэрхэд
Түшээд ирдэг дээ найз минь
Гуулин шаргал говийг
Гэтлээд ирдэг дээ найз минь


Хундагаа өргөе хоёулаа
Хамтдаа сурсан дуугаа аялъя даа
Сэтгэлээ дэлгэе хоёулаа
Хамтдаа өнгөрүүлсэн мөч өө дурсая даа

Үгүйлээд дурсахын цагтаа
Инээмсэглээд ирдэг дээ найз минь
Үерэлсэн их мөрнийг
Гатлаад ирдэг дээ найз минь

Хундагаа өргөе хоёулаа
Хамтдаа сурсан дуугаа аялъя даа
Сэтгэлээ дэлгэе хоёулаа
Хамтдаа өнгөрүүлсэн мөч өө дурсая даа

Исполнитель: 
Жанр: 
Тема песни: 
Теги: